Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн,
Мэдээллийн алба

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуралдаанд Сангийн яам болон Онцгой байдлын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг Бүгд Найрамдах Франц Улсын 57.985 сая еврогийн зээлийнхүрээнд хэрэгжүүлэхээр Францын талтай тохироод байна.Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн нөхцөл нь нийт хугацаа 30 жил, жилийн хүү 0.08 хувь, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, хөнгөлөлтийн түвшин 60.3 хувьбайна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд нийлүүлэх техник, тоног төхөөрөмж нь Онцгой байдлын ерөнхий газрын хэрэгцээний хэдэн хувийн шаардлагыг хангахыг тодруулав.
Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын техник, тоног төхөөрөмжийн хангамж 55-60 хувьтай байна. 2016 онд хийсэн судалгаагаар 230-аад тэрбум төгрөгийн техник, тоног төхөөрөмж шаардлагатай гэсэн тооцоо бий. Улсын хэмжээнд гал унтраах аврах 67 анги, 240 гаруй автомашин ашиглаж байгаагаас 30 гаруйхувь нь ОХУ, 20 гаруй хувь нь европын бусад улсуудад үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмж эзэлжбайгаа. Франц УлсынЗасгийн газраас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр Онцгой байдлын ерөнхий газрын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал 80-90 хувьд хүрнэ гэсэн тооцсоныгОнцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянхариулав.
Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон.


















