Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сант суманд хөл хорио тогтоожээ

Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч хөл хорио тогтоожээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сант суманд хөл хорио тогтоожээ
Сант суманд хөл хорио тогтоожээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч хөл хорио тогтоожээ.

Энэ сарын 3-нд 15 настай М нь тарваганы давсаг, аав нь тарваганы хүн махыг, ээж нь цөсийг нь түүхийгээр залгисан байна. Мөн махаар нь боодог хийж долоон хүн иджээ. Ингээд маргааш нь М өндөр халуурч, есдүгээр сарын 5-нд сумын эмнэлэгт дуудлага өгсөн байна.

Сумын эмч хүүд шаардлагатай эмчилгээ хийсэн ч халуун буугаагүй учраас өвчтөнг гэрт нь тусгаарлаж, аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч нарт мэдэгджээ.

Эмч нар хүүг үзээд тарваган тахлын сэжигтэй тохиолдол гэж оношлосон байна.

Өвчтөнөөс зургаан төрлийн сорьц бүхий шинжилгээ авсан, одоогоор шинжилгээний хариу хараахан гараагүй байна гэдгийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Статистик мэдээллийн албанаас мэдээллээ.

Хуваалцах