Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Сантос" Өмнөд Америкийн цомын шөвгийн 8-д шалгарлаа

Бразилын алдарт "Сантос" клуб өөрийн нутаг нэгт "Атлетико Паранаенсе" клубыг алдарт “Урбано Калдейро” цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн аван тоглолооо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сантос" Өмнөд Америкийн цомын шөвгийн 8-д шалгарлаа
"Сантос" Өмнөд Америкийн цомын шөвгийн 8-д шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Өмнөд америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн буюу "Copa Libertadores" тэмцээн 58 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тэмцээнд энэ жил өмнөд америк тивээс шалгарсан шилдэг 10 орны 47 клуб өрсөлдөж, одоогоор шөвгийн 16-н шатны хариу тоглолтууд болж, шилдэг 8 баг тодроод байна. Энэ удаад Бразилын алдарт "Сантос" клуб өөрийн нутаг нэгт "Атлетико Паранаенсе" клубыг алдарт “Урбано Калдейро” цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн аван тоглолооо.

Багуудын эхний тоглолт "Атлетико Паранаенсе" клубын талбайд болж "Сантос"-ын залуус 3:2-ын харьцаатай хожоод байсан юм. "Сантос" клубынхан өнөөдөр ч өрсөлдөгч багаа илүүрхэн тоглож байлаа. Гэсэн ч тоглолтын эхний үед гоол оролгүй 0:0-ийн харьцаатай өндөрлөсөн.

Тоглолтын 2-р үед "Сантос"-ын шилдэг хагас хамгаалагч, энэ багийн довтолгооны гол найруулагч Рикардо Оливейрагийн дамжуулалтаар 26 настай Бразил залуу Бруно Энрике гоолыг оруулсанаар, баг нь нийлбэр дүнгээр 4:0-ийн харьцаатай өрсөлдөгчөө хожжээ. Өмнөд америк тивийн цомын тэмцээнд өмнө нь 3 удаа түрүүлж байсан "Сантос" клуб ингэснээр шөвгийн 8-н шатанд Экуадор улсын “Барселона” клубтэй учраа тааран тоглохоор боллоо. 2017 оны "Copa Libertadores" тэмцээний хүрээнд одоогоор 142 тоглолт болж 392 гоол ороод байна.

Хуваалцах