Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнээс 10 медаль хүртэв

Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга, Азийн наадмын дөрвөн удаагийн аварга, Японы алдарт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “SAORI CUP” өсвөр үе, залуучуудын ОУТ энэ амралтын өдрүүдэд Японы Цүй хотод боллоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнээс 10 медаль хүртэв
Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнээс 10 медаль хүртэв. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга, Азийн наадмын дөрвөн удаагийн аварга, Японы алдарт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “SAORI CUP” өсвөр үе, залуучуудын ОУТ энэ амралтын өдрүүдэд Японы Цүй хотод боллоо. Тус тэмцээнд Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч П.Чулуунбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах, БТСДуС-ийн дасгалжуулагч Б.Нямбаяр, олон улсын шүүгч Б.Эрдэнэболдын хамт Монголын 21 тамирчин оролцсоноос нэг алт, долоон мөнгө, хоёр хүрэл нийт 10 медаль хүртэв.

Тодруулбал, Өсвөр үеийн хөвгүүдийн ангилалд Баянхонгор аймгийн тамирчин Н.Батзориг, Ж.Далайдорж, О.Дондов, охидын ангилалд БТСДуС-ийн Д.Энхдангина, Налайх дүүргийн "SJ" клубийн А.Даваажаргал мөнгө, “Женко” клубийн тамирчин Э.Одзаяа хүрэл, залуучуудын ангилалд Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь алт, тус дүүргийн тамирчин Б.Энхзул, Баянхонгор аймгийн тамирчин Б.Хонгорзул мөнгө, Ө.Пүрэвсүрэн хүрэл медалийн эзэн боллоо.

Сонирхуулахад, чөлөөтийн тамирчин Б.Хонгорзул, Э.Одзаяа нар дөрвөн жил дараалан тус тэмцээнээс медаль хүртсэн бол Ө.Пүрэвсүрэн гурав, бусад нь анхны медалиа авчээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй эл тэмцээнд Монгол, Япон, Канад, АНУ, Норвеги гэсэн таван орны 800 гаруй тамирчин өрсөлдсөн байна.

Хуваалцах