Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сар бүрийн 1-нийг “Сайн дурын ажилчдадаа талархах өдөр” болгосон байдаг

Ирэх хоёрдугаар сарын “Талархах өдөр”-ийг хөдөө орон нутгийн “Улаан загалмайн салбар зөвлөл”-ийн сайн дурын ажилчдадаа чиглүүлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар бүрийн 1-нийг “Сайн дурын ажилчдадаа талархах өдөр” болгосон байдаг
Сар бүрийн 1-нийг “Сайн дурын ажилчдадаа талархах өдөр” болгосон байдаг. Зураг: МҮОНРТ

Монголын улаан загалмайн нийгэмлэг сар бүрийн 1-ний өдрийг “Сайн дурын ажилчдадаа талархах өдөр” болгосон байдаг.

Ирэх хоёрдугаар сарын “Талархах өдөр”-ийг хөдөө орон нутгийн “Улаан загалмайн салбар зөвлөл”-ийн сайн дурын ажилчдадаа чиглүүлж байна.

Тэд өвөл малчдын хүүхдүүдэд түлхүү анхаарч тусламж, дэмжлэгээ хүргэдэг.

Орон нутгийн сайн дурынхны ажлыг цахим орчинд түгээх, таниулах ажлыг идэвхжүүлж байна гэж Монголын улаан загалмайн нийгэмлэгээс мэдээллээ.

Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөтөлбөр хариуцсан мэрэгжилтэн н.Мөнхжин ярилаа.

Mongolian National Radio · Сар бүрийн 1-нийг “Сайн дурын ажилчдадаа талархах өдөр” болгосон байдаг

Хүмүүнлэгийн тусламж үйлчилгээг аймаг, сум бүрт хүргэхээр сайн дурын 160 мянга гаруй иргэн нэгдэж ажилладаг.

Тэд байгаль орчин, гамшиг эрсдэлийн сөрөг нөлөөллийг бууруулах олон ажилд идэвхтэй оролцож байна.

Хуваалцах