Сар шинийн барилдаан өнөөдөр 11:00 цагт эхэлнэ
Сар шинийн барилдааныг МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, Монголын мэдээ, MNB Спорт суваг болон Монголын радио, MNB.mn сайтаар шууд дамжуулна.
Мэдээллийн алба

Билгийн тооллын XVII жарны шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр "Буянт-Ухаа" спорт цогцолборт 11:00 цагт болно.
Сар шинийн барилдааныг МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, "Монголын мэдээ", "MNB Спорт" суваг болон Монголын радио, MNB.mn сайтаар шууд дамжуулах юм. Мөн "Mongolian National Broadcaster", "MNB.mn" фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэнэ.


















