Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ

Тус барилдааны зүүн, баруун талыг Монгол Улсын даян аварга Намсрайжавын Батсуурь, зүүн талын тэргүүн магнайг улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс нар магнайлан хүч үзэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ
Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. Зураг: МҮОНРТ

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны гурвын даваа Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Тус барилдааны зүүн, баруун талыг Монгол Улсын даян аварга Намсрайжавын Батсуурь, зүүн талын тэргүүн магнайг улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс нар магнайлан хүч үзэж байна.

Энэхүү барилдаанд улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Сүхбаатарын Мөнхбат, Оргихын Хангай, улсын арслан Цэдэвийн Содномдорж, Энхтөгсийн Оюунболд, Баярсайханы Орхонбаяр нар дагавар магнайд гарч барилдаж буй.

Өчигдөр эхний хоёр даваа явагдсан билээ.

Хуваалцах