Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сар шинийн өмнөх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээх гал бичин жилийн сар шинийн баярын өмнөх өдрүүдэд цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээг тоймлон хүргэж байна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сар шинийн өмнөх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
Сар шинийн өмнөх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?. Зураг: МҮОНРТ

Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээх гал бичин жилийн сар шинийн баярын өмнөх өдрүүдэд цаг агаар ямар байх талаарх урьдчилсан мэдээг тоймлон хүргэж байна.-Ойрын хоногт шөнөдөө хүйтэн байна-Баруун аймгуудын нутгаар: 5-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 6-8-нд нутгийн өмнөд хэсгээр салхи 12-14 м/с хүрч шрүүснэ. Ойрын 4 хоногт Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 43-48 хэм өдөртөө 30-35 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм өдөртөө 17-22 хэм хүйтэн байна. Цааш хүйтний эрч суларна.Төвийн аймгуудын нутгаар: 6-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. 6-8-нд зарим газраар салхи өдөртөө 12-14 м/с хүрч ширүүснэ. Ойрын 5 хоногт Дархадын хотгороор шөнөдөө 37-42 хэм өдөртөө 25-30 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. Цаашхи хугацаанд хүйтний эрч суларч голуудын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.Зүүн аймгуудын нутгаар: 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хойноос 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ойрын 5 хоногт Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларч ихэнх нутгаар шөнөдөө 20-25 хэм шөнөдөө 9-14 хэм хүйтэн байна.Говийн аймгуудын нутгаар: 6-8-нд зарим газраар салхи 9-14м/с хүрч ширүүснэ. Ойрын 4 хоногт нутгийн хойд хэсгээр шөнөдөө 26-31 хэм өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлийн 3 хоногт хүйтний эрч суларч ихэнх нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

Хуваалцах