Сара Сьёстром чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайд дээд амжилт тогтоолоо
Эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн уралдаан болж, энэ удаад Шведийн Сара Сьёстром 23.67 секундын амжилтыг үзүүлжээ.
О.
О.Сонинбаяр
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

ДАШТ-ий 16 дахь өдөр эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн уралдаан болж, энэ удаад Шведийн Сара Сьёстром 23.67 секундын амжилтыг үзүүлж, тэргүүн байр эзлэхийн зэрэгцээ дэлхийн дээд амжилтыг шинэчлэн ахиулж чаджээ. 2009 онд Италийн Ром хотноо болсон дэлхийн аваргын үеэр Германы Бритта Штеффен 23.73 секундын амжилтыг үзүүлж, энэ зайн дээд амжилтыг эзэмшдэг байсан юм.
Хуваалцах


















