Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сара Сьётром дэлхийн аваргаас 5 дахь алтан медалиа хүртлээ

Роигийн олимпийн эрвээхэй сэлэлтийн 100 метрийн зайд тэргүүн байрыг эзэлж байсан Шведийн нэрт тамирчин Сара Сьётром мөн тэргүүлж, энэ зайн олимп дэлхийн аварга тамирчин боллоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сара Сьётром дэлхийн аваргаас 5 дахь алтан медалиа хүртлээ
Сара Сьётром дэлхийн аваргаас 5 дахь алтан медалиа хүртлээ. Зураг: МҮОНРТ

ДАШТ-ий 12 дахь өдөр мөн эмэгтэйчүүдийн 100 метрийн зайн эрвээхэй сэлэлтийн шигшээ уралдаан боллоо. Роигийн олимпийн эрвээхэй сэлэлтийн 100 метрийн зайд тэргүүн байрыг эзэлж байсан Шведийн нэрт тамирчин Сара Сьётром мөн тэргүүлж, энэ зайн олимп дэлхийн аварга тамирчин боллоо. Сара Фредрика Сьётром энэ өдөр 55.53 секундын хугацаанд замаа туулж, дэлхийн аваргын 5 дахь алтан медалиа хүртсэн бол Австралийн Эмма МкКеон, АНУ-ын Келси Уоррелл нар мөнгө хүрэл медалийн болзол хангажээ.

12 өдрийн дараах байдлаар БНХАУ-ын баг тамирчид 24 медаль хүртсэн амжилтаараа медалийн тоо болоод чансаагаар тэргүүлж байна. Харин ОХУ, АНУ-ын багууд амжилтаар удаалж байна. Энэ сарын 30-ны өдөр өндөрлөх ДАШТ-ээс нийтдээ 75 багц медалийн эзэд тодрох юм.

Хуваалцах