Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

“Сарны бүжиг” хамтлаг шилдэг зургаад шалгарлаа

Тэд ОХУ, Герман, Австрийн хамтлагтай өрсөлдөн, шилдэг зургаан хамтлагт багтан, хоёр дахь жилдээ цом хүртлээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сарны бүжиг” хамтлаг шилдэг зургаад шалгарлаа
“Сарны бүжиг” хамтлаг шилдэг зургаад шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Латин бүжгийн ДАШТ Австрийн нийслэл Вена хотод болж өндөрлөлөө. Тэмцээний латин бүжгийн төрөлд Монгол Улсын төлөөлөн "Сарны бүжиг", "Од" хамтлагууд оролцсон юм.

“Сарны бүжиг” хамтлаг "Сарны хатан" үзүүлбэрээрээ сүүлчийн шатанд шалгараад байсан юм.

Тэд ОХУ, Герман, Австрийн хамтлагтай өрсөлдөн, шилдэг зургаан хамтлагт багтан, хоёр дахь жилдээ цом хүртлээ.

Өнгөрсөн онд тус хамтлаг тавдугаар байрт шалгаран, Латин бүжгийн төрөлд Монголоос цом хүртсэн анхны хамтлаг болсон юм. Дэлхийн бүжгийн спортын холбооноос зохион байгуулдаг энэ тэмцээнд «Сарны бүжиг» хамтлаг дөрөв дэх жилдээ оролцжээ.

Хуваалцах