Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Satellite-2022” хиймэл дагуулын хурал, үзэсгэлэн Вашингтон, ДиСи хотноо болж байна

Энэхүү үзэсгэлэнд Элчин сайд Ө.Батбаяр оролцож, “SPACEX” компанийн Дэд ерөнхийлөгч Том Окинеро, Дэд ерөнхийлөгч Жонатан Хофеллер нарын зэрэг Америкийн хиймэл дагуулын тэргүүлэх компанийн удирдлагуудтай уулзлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Satellite-2022” хиймэл дагуулын хурал, үзэсгэлэн Вашингтон, ДиСи хотноо болж байна
“Satellite-2022” хиймэл дагуулын хурал, үзэсгэлэн Вашингтон, ДиСи хотноо болж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Вашингтон, ДиСи хотноо хиймэл дагуулын салбарыг холбож, нэгтгэх зорилготой хурал, үзэсгэлэн энэ сарын 21-24-ны хооронд болж байна.

Тус хурал, үзэсгэлэн анх 1981 онд зохиогдсон бөгөөд сүүлийн 41 жилийн хугацаанд “Satellite” нь хиймэл дагуулын технологийг хэрэглэгч салбар бүрийн мэргэжилтэн, төлөөлөгчдийг нэг дор нэгтгэх, дэлхийд тулгамдаад байгаа асуудлуудыг шинэ технологиор шийдвэрлэх, дижитал ялгааг арилгах, сансар огторгуйд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, шинэ инноваци, ирээдүйн манлайллыг төлөвшүүлэх, бодлогын чиглэлээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой ажиллаж иржээ.

Энэхүү үзэсгэлэнд Элчин сайд Ө.Батбаяр оролцож, “SPACEX” компанийн Дэд ерөнхийлөгч Том Окинеро, Дэд ерөнхийлөгч Жонатан Хофеллер нарын зэрэг Америкийн хиймэл дагуулын тэргүүлэх компанийн удирдлагуудтай уулзлаа.

Мөн энэхүү үзэсгэлэнд “ONDO LLC” (IN MOBILE NETWORK) компанийн төлөөлөгчид Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаад баяр хүргэж ажлын өндөр амжилт хүссэн байна.

Хуваалцах