Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сауди-Арабын багийн гол тоглогч Фахад Ал-Муваллад 21 настай

Сул тал нь гэвэл хамгаалагчид нь хэдий туршлагатай ч дэлхийн хэмжээний нэртэй довтлогчдын эсрэг төдийлөн тоглож байгаагүй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сауди-Арабын багийн гол тоглогч Фахад Ал-Муваллад 21 настай
Сауди-Арабын багийн гол тоглогч Фахад Ал-Муваллад 21 настай. Зураг: МҮОНРТ

ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх Сауди-Арабын багийн дасгалжуулагчаар Хуан Антонио Пиззи ажиллаж буй. Тус баг “А” хэсэгт сугалагдсан бөгөөд олон улсад чансаагаараа 67-д бичигдэж байна.

Берт Ван Марвик халаагаа Хуан Антонио Пиззид өгснөөс хойш Сауди-Арабын баг хавьгүй сайн амжилттай баг болж чадсан.

Давуу тал нь Пиззин довтолгооны 4-2-3-1 системд тоглодог гурван хагас довтлогчийн байрлалын Салем Ал-Давсари, Яхиа Ал-Шехри, Фахад Ал-Муваллад нарын чадвар сайн. Тиймээс энэ удаагийн тэмцээнд оролцохдоо ямар ч хамгаалалтад төвөг болж мэдэхээр байна.

Сул тал нь гэвэл хамгаалагчид нь хэдий туршлагатай ч дэлхийн хэмжээний нэртэй довтлогчдын эсрэг төдийлөн тоглож байгаагүй.

Гол тоглогч Фахад Ал-Муваллад 21 настай. Туршлага багатай ч ирээдүйд юм дуулгах чадвар бий. Тиймээс түүнийг багийн дасгалжуулагч нь эцсийн 23 хүнтэй бүрэлдэхүүндээ багтаахаар шийджээ.

Хуваалцах