Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Саудын Арабын хунтайж Мухаммед бен Салман Азийн улсуудад айлчилж байна

Тэрбээр айлчлалаа ням гарагт Пакистан улсаас эхэлсэн байна. Энэ үеэр Саудын Арабын хунтайж Пакистаны Ерөнхий сайд Имран хантай уулзсан байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Саудын Арабын хунтайж Мухаммед бен Салман Азийн улсуудад айлчилж байна
Саудын Арабын хунтайж Мухаммед бен Салман Азийн улсуудад айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Саудын Арабын хунтайж Мухаммед бен Салман Азийн улсуудад айлчилж байна. Тэрбээр айлчлалаа ням гарагт Пакистан улсаас эхэлсэн байна. Энэ үеэр Саудын Арабын хунтайж Пакистаны Ерөнхий сайд Имран Хантай уулзсан байна.

Уулзалтын дараа тэрбээр Пакистаны хөгжилд хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтын болон хөрөнгө оруулалтын 20 тэрбум долларын гэрээ байгуулснаа мэдэгдлээ.

Мухаммед бен Салман мөн Хятад, Энэтхэг улсуудтай шинэ хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй гэсэн мэдээлэл байна.

Пакистан, Энэтхэг, Хятад зэрэг улсууд Саудын Арабтай харилцаа холбоогоо бэхжүүлэх сонирхолтой ч, сэтгүүлч Жамаль Хашоггийн хэргээс болж зарим улс орнууд хунтайжтай хамтран ажиллахаас болгоомжилж байгааг хэвлэлүүд бичиж байна.

Харин Мухаммед бен Салманы хувьд хүч нөлөө нь буураагүйг харуулахын тулд эдгээр улсуудтай харилцаагаа улам сайжруулахыг хичээж байна гэж ажиглагчид хэлж байна.

Хуваалцах