Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сеалеб Дрессел 7 алтан медаль хүртэж, дээд амжилт давтлаа

20 настай Сеалеб Дрессел ийнхүү анхны дэлхийн аваргын тэмцээндээ 7 түрүү хүртсэн бахдам бөгөөд түүхэн амжилтын эзэн боллоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сеалеб Дрессел 7 алтан медаль хүртэж, дээд амжилт давтлаа
Сеалеб Дрессел 7 алтан медаль хүртэж, дээд амжилт давтлаа. Зураг: МҮОНРТ

17 дахь удаагийн дэлхийн аваргын тэмцээний сүүлийн өдрийн эрэгтэйчүүдийн 4х100 метрийн холимог сэлэлтийн уралдаан олны хүлээлтийг үүсгээд байлаа. Учир нь дэлхийн аваргын тэмцээний сүүлийн уралдаанд АНУ-ын баг түрүүлбэл усан спортын энэ цаг үеийн шинэ од Сеалеб Дрессел энэ жилийн дэлхийн аваргын 7 дахь алтан медалиа хүртэх байсан. Matt Grevers (back), Kevin Cordes (breast), Caeleb Dressel (fly), Nathan Adrian (freestyle) нараас бүрдсэн АНУ-ын баг улмаар 17 дахь удаагийн ДАШТ-ий 75 дахь төрлийн алтан медалийн эзэд болжээ. Тэд 3 минут 27.91 секундын амжилтыг үзүүлсэн бол ИхБритани, ОХУ-ын багууд удаах байруудыг эзэлжээ.

20 настай Сеалеб Дрессел ийнхүү анхны дэлхийн аваргын тэмцээндээ 7 түрүү хүртсэн бахдам бөгөөд түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрээр 2007 оны Австралийн дэлхийн аваргын тэмцээний үеэр 7 алтан медаль хүртэж байсан алдарт сэлэгч Майкл Пелпсийн түүхэн дээд амжилтыг дахин давтаж байгаа юм.

Хуваалцах