Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Себастьян Феттель нисгэгчдийн дэлхийн аваргыг дахин тэргүүлж эхлэв

Энэ гараанд Хэмилтон тавдугаар байранд орсон юм. Харин хоёрдугаар байранд Валтерри Ботас орсон бөгөөд тэрбээр тэргүүлэгчээс зургаан секунтын дутуутай барианд оржээ. Гурав, дөрөвдүгээр байрыг Ред Булл багийн нисгэгчид болох Макс Верстаппен, Даниель Риккиардо нар эзэлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Себастьян Феттель нисгэгчдийн дэлхийн аваргыг дахин тэргүүлж эхлэв
Себастьян Феттель нисгэгчдийн дэлхийн аваргыг дахин тэргүүлж эхлэв. Зураг: МҮОНРТ

Формула 1 уралдааны энэ улирлын долоо дахь гран при Монтреал хотноо Канадын гараагаар үргэлжиллээ. Тус гараанд "Феррари" багийн Герман тамирчин Себастьян Феттель түрүүлснээр нисгэгчдийн дэлхийн аваргыг дахин тэргүүлж эхлэв.

Жиллес Вилленэвэ авто тойруулагат болсон тус уралдаанд Феррари багийн Себастьян Феттель хоёр дахь удаагаа түрүүлж байна. Феттель Канадын гараанд түрүүлснээр Ф1-ийн нисэгчдийн дэлхийн аваргыг дахин тэргүүлж эхэллээ. Тэрбээр Мерседес багийн Льюис Хэмилтоноос нэг онооны илүүтэй болсон юм.

Энэ гараанд Хэмилтон тавдугаар байранд орсон юм. Харин хоёрдугаар байранд Валтерри Ботас орсон бөгөөд тэрбээр тэргүүлэгчээс зургаан секунтын дутуутай барианд оржээ. Гурав, дөрөвдүгээр байрыг Ред Булл багийн нисгэгчид болох Макс Верстаппен, Даниель Риккиардо нар эзэлжээ.

Энэ улирлын гурав дахь түрүү, карьерийн нийт 50 дахь ялалтаа авсан Феттелийн тухайд уралдааны эхнээс л тэргүүллийг авсан бөгөөд 70 тойрог тэргүүлж явсаар ялалт байгуулсан байна. Ф1 уралдааны дараачийн буюу долоо дахь гараа энэ сарын 24-нд Лэ Кастэллэтэд Францын гранпригээр үргэлжилнэ.

Хуваалцах