Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэлэнгэ аймаг, ӨМӨЗО-ны Хөх хотын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллана

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын дарга Фэн Юйжэнь тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт албан ёсны айлчлал хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймаг, ӨМӨЗО-ны Хөх хотын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллана
Сэлэнгэ аймаг, ӨМӨЗО-ны Хөх хотын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын дарга Фэн Юйжэнь тэргүүтэй төлөөлөгчид Сэлэнгэ аймагт албан ёсны айлчлал хийж байна. Зочид төлөөлөгчдийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил тэргүүтэй аймгийн удирдлагын баг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

Хөх хот нь урд хөршийн газар тариалан, техник технологи бүтээн байгуулалтын гол бүс нутаг ажээ. Сэлэнгэ аймаг ч мөн газар тариалангийн гол бүс учир харилцан туршлага солилцох, арга туршлага судлах, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, өсч дэвжих арга замыг нь нээх боломжтойг уулзалтын үеэр хоёр талын удирдлагууд онцолж байв. Энэхүү айлчлал нь хоёр талын найрамдалт харилцааг бэхжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг танилцуулах, хамтран ажиллахад гүүр болоход чиглэгдлээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ӨМӨЗО-ны Хөх хотын дарга Фэн Юйжэнь нар хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарт хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг энэ үеэр байгууллаа.

Мөн Монгол Улсдаа ганц Хушаат сум дахь төмсний үр үржүүлгийн “Элит үр”ХХК-ий захирал С.Нямжав ӨМӨЗО-ны Шү юань кан биологи технологийн компаний ерөнхий захирал Ши Юй-тэй, Сүхбаатар сум дахь сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Сэлэнгэ шим”ХХК-ий захирал Д.Мөнхцэцэг ӨМӨЗО-ны Шэнь мү гао кэ хөдөө аж ахуйн ерөнхий захирал Жан Жаван-тай хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж хамтран ажиллаж, туршлага солилцохоор боллоо.

ӨМӨЗО-ны Хөх хотод дэлхийд 8 дугаарт эрэмбэлэгдэг сүүний үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн дэлхийд 10 дугаарт эрэмбэлэгддэг үйлдвэр ч бий гэлээ.

Хөх хотын дарга Фэн Юйжэнь хэлэхдээ албан айлчлалын бүрэлдэхүүнд багтсан аж ахуйн нэгжүүдээ салбартаа манлайлагч, улсдаа үнэлэгдэж танигдсан томоохон аж ахуйн нэгжүүд гэдгийг тодотгосон.

Хамтын ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн бааз суурь өргөжих юм.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ

Хуваалцах