Сэлэнгэ аймагт 06:30-07:30 цагийн хооронд зумба фитнесс, нийтийн бүжгийн клуб төлбөргүй болжээ
“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 17 дахь өдрөө өрнөж, аянд нэгдэх оролцогчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, цар хүрээ нь улам өргөжиж байна.
Мэдээллийн алба

“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 17 дахь өдрөө өрнөж, аянд нэгдэх оролцогчийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, цар хүрээ нь улам өргөжиж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газраас усан бассейнаа иргэддээ үнэ төлбөргүй үйлчлэх шийдвэр гаргасан нь саяхан. Иргэд энэ шийдвэрт ам сайтай, оролцогчийн тоо ч өссөөр байна. Тус аймагт өнөөдрийн байдлаар долоон сумын спорт цогцолбор, хоёр фитнесс, нэг спининг клубт 3101 иргэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийжээ.
Мөн тус аймгийн хэмжээнд 12 цэгээс “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян иргэдэд хүрч байгаа юм. Онцолж хэлбэл, тус аймагт энэ өдрөөс эхлэн 06:30-07:30 цагт зумба фитнесс, нийтийн бүжгийн заал, клуб иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэлжээ.


















