Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэлэнгэ аймагт 4.0 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Соронзон-Уул” гэдэг газар өчигдөр 17:35 цагт 4.0 магнитутын хүчтэй газар хөдөлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймагт 4.0 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Сэлэнгэ аймагт 4.0 магнитутын хүчтэй газар хөдөлжээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Соронзон-Уул” гэдэг газар өчигдөр 17:35 цагт 4.0 магнитутын хүчтэй газар хөдөлжээ. Сумын төвөөс зүүн өмнө зүгт 32 км-т орших тус газарт газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 2017.03.27-ны өдрийн 17:55 цагт ООГХ-гээс цахим шуудангаар ирүүлсэн байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Хүдэр сумын Засаг дарга Д.Пүрэвдорж, Ерөө сумын Засаг дарга М.Ганбаатар нараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээллээ.

Хуваалцах