Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээний нэрэмжит барилдаан болно

Тус барилдааныг сумын цолтон, аймгийн цолтны ангилалаар тойргоор зохион байгуулдаг бөгөөд 2016 онд Зүүнбүрэн, 2017 онд Баянгол, 2018 онд Ерөө суманд тус тус зохион байгуулж байсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээний нэрэмжит барилдаан болно
Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээний нэрэмжит барилдаан болно. Зураг: МҮОНРТ

Төрийн их баяр наадмаас түрүү бөх өлгийдөөд байгаа Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээний 10 жилийн ой ирэх онд тохиож байна.

Жил бүрийн оны эхээр шалгаруулдаг Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах барилдааныг 2019 онд дэвжээнийхээ арван жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна.

Энэхүү барилдаан 2019 оны нэгдүгээр сарын 5,6-нд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын дунд сургуулийн зааланд болно.

Тус барилдааныг сумын цолтон, аймгийн цолтны ангилалаар тойргоор зохион байгуулдаг бөгөөд 2016 онд Зүүнбүрэн, 2017 онд Баянгол, 2018 онд Ерөө суманд тус тус зохион байгуулж байсан юм.

Эхний өдөр сумын цолтны ангилалын аварга, дараагийн өдөр аймгийн цолтны ангилалын аваргаа шалгаруулах аж.

Хуваалцах