Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Сэлэнгэ ургацын баяр-2018"-д Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

Их шөвгийн гуравт Сэлэнгэ аймгийн Жаргалант сумын харьяат, Монгол Улсын харцага Б.Од-Гэрэл, дунд шөвгийн зургаад Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Монгол Улсын начин Д.Анар, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ц.Мөнхбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат бөх Н.Энх-Жаргал нар шалг

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сэлэнгэ ургацын баяр-2018"-д Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
"Сэлэнгэ ургацын баяр-2018"-д Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн төвд өнөөдөр болсон "Сэлэнгэ ургацын баяр-2018" арга хэмжээнд хүчит 48 бөх барилдсанаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Төв аймгийн Бага-Хангай сумын харьяат, Монгол Улсын заан Б.Батмөнх үзүүрллээ.

Их шөвгийн гуравт Сэлэнгэ аймгийн Жаргалант сумын харьяат, Монгол Улсын харцага Б.Од-Гэрэл, дунд шөвгийн зургаад Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Монгол Улсын начин Д.Анар, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Ц.Мөнхбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат бөх Н.Энх-Жаргал нар шалгарлаа.

Хуваалцах