Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сэлли Пиерсон 100 метрийн халхалттай уралдаанд түрүүллээ

Эмэгтэйчүүдийн 100 метрийн халхалттай уралдаанд энэ өдөр шигшээд шалгарсан дэлхийн шилдэг 8 тамирчин гараанаас гарч, Австралийн 30 настай гүйгч Сэлли Пиерсон 12.59 секундын амжилтаар тэргүүн байр эзэлжээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэлли Пиерсон 100 метрийн халхалттай уралдаанд түрүүллээ
Сэлли Пиерсон 100 метрийн халхалттай уралдаанд түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Спортын хатан хаан гэгддэг хөнгөн атлетикийн спортын 2017 оны ДАШТ Английн Лондон хотноо 9 дэх өдрөө үргэлжилж байна. Дэлхийн 203 орны баг тамирчид өрсөлдөж байгаа 16 дахь удаагйин ДАШТ маргааш сүүлийн өдрөө үргэлжилж, зай төрөл тус бүрийн медалийн эзэд тодрох юм. Тэмцээний 9 дэх өдрийн тоймыг одоо хүргэе.

Эмэгтэйчүүдийн 100 метрийн халхалттай уралдаанд энэ өдөр шигшээд шалгарсан дэлхийн шилдэг 8 тамирчин гараанаас гарч, Австралийн 30 настай гүйгч Сэлли Пиерсон 12.59 секундын амжилтаар тэргүүн байр эзэлжээ. 2-р байрт АНУ-ын 33 настай тамирчин 2008 оны олимпийн аварга Даун Харпер-Нелсон шалгарсан бол Германы Памела Дүткиевиш 3-р байрыг эзэлжээ. Энэ зайн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Kendra Harrison харин 4-р байрт барианд оржээ. Австралийн Сэлли Пиерсоны хувьд Бээжингийн олимпд мөнгөн медаль, 2012 оны Лондоны олимпд энэ зайн аварга болж байсан билээ. Харин ДАШТ-д ийнхүү 6 жилийн дараа дахин түрүүллээ.

Хуваалцах