Сэм Кэндрикс тулгууртай харайлтын дэлхийн аварга боллоо
АНУ-ын 24 настай шилдэг залуу тамирчин, өнгөрсөн зуны риогийн олимпийн хүрэл медальт Сэм Кэндрикс 5.95 метр өндрийг давсанаар анх удаа дэлхийн аваргын тэмцээний алтан медалийн эзэн боллоо.
Мэдээллийн алба

Английн Лондоны хотноо болж байгаа 2017 оны хөнгөн атлетикийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн тулгууртай харайлтын төрлийн тэмцээн энэ өдөр болж, АНУ-ын 24 настай шилдэг залуу тамирчин, өнгөрсөн зуны риогийн олимпийн хүрэл медальт Сэм Кэндрикс 5.95 метр өндрийг давсанаар анх удаа дэлхийн аваргын тэмцээний алтан медалийн эзэн боллоо. 2-р байрт Польшийн Пиотр Лишек шалгарсан бол олимпийн наадмын алт, мөнгөн медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Францын алдарт тамирчин Рено Лавиллень дэлхийн аваргын тэмцээний 4 дэх хүрэл медаль хүртлээ.


















