Сенегалийн баг ялалт байгууллаа
Өчигдөр 23:00 цагаас явагдсан тоглолтод Сенегал-н шигшээ хэсгийнхээ тэргүүн баг Польш-г 2-1 харьцаатай хожин гэнэтийн бэлэг барилаа. Тоглолтын 37 дахь минутад Польшийн багийн Чонек
Мэдээллийн алба

Өчигдөр 23:00 цагаас явагдсан тоглолтод Сенегал-н шигшээ хэсгийнхээ тэргүүн баг Польш-г 2-1 харьцаатай хожин гэнэтийн бэлэг барилаа. Тоглолтын 37 дахь минутад Польшийн багийн ЧонекТиагу өөрийнхөө хаалганд гоол оруулснаар 1-0 харьцаатай тэргүүлж эхэлсэн Сенегал-н багийн МбайНьянг 60 дахь минутад тоглолтын тооны харьцааг 2-0 болгосноор Польшийн шигшээгийн хувьд байдал хүндхэн болж ирсэн юм.
Улмаар 86 дахь минутад Польшийн Кричовиак багийнхаа анхны бөгөөд цорын ганц гоолыг оруулсан ч үлдсэн хугацаанд гоол оруулж чадалгүй явсаар Сенегал-н баг эхний хожлоо авлаа. Польшийн багийн дасгалжуулагч хэлэхдээ, "Бид эхний тоглолтдоо хожигдсон ч дараагийн тоглолтдоо хожно гэдэгтээ итгэлтэй байна. Манай баг Колумбийн эсрэг тоглох эрч хүчээр дүүрэн байгаа" гэжээ.
Тоглолтын шилдэг тоглогчоор МбайНьянг тодорчээ.


















