Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сербийн алдарт найруулагч Эмир Кустрица Чингис хааны тухай кино хийхээр төлөвлөжээ

Эмир Кустрица тус бүтээлээ ирэх жилийн “Баатар ба Цаг үе” олон улсын кино наадамд үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сербийн алдарт найруулагч Эмир Кустрица Чингис хааны тухай кино хийхээр төлөвлөжээ
Сербийн алдарт найруулагч Эмир Кустрица Чингис хааны тухай кино хийхээр төлөвлөжээ. Зураг: МҮОНРТ

Сербийн алдарт найруулагч Эмир Кустрица 2020 онд Чингис хааны тухай кино хийхээр төлөвлөжээ.

Тэрбээр Киргизийн зохиолч Чингиз Айтматовын зохиолоор бүтээлээ туурвих бөгөөд “Би дэлхийн даяараа үзэн ядаж, айж байсан Чингис хаан ямар хүн байсан тухай кино хийх бодолтой байна” гэж “News.ru”-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Эмир Кустрица тус бүтээлээ ирэх жилийн “Баатар ба Цаг үе” олон улсын кино наадамд үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Энэ жилийн наадам Оросын Железноводск хотод өнгөрсөн сарын 25-с энэ сарын 2-ны хооронд явагдаж өнгөрчээ.

“Кинонд Чингис хаан голын эрэг дээр ирээд ус хөлдөхийг хүлээж байгаа нэг хэсэг бий. Тэр хэсгийн зураг авалтыг би Сибирьт авч магадгүй” гэж найруулагч санаагаа хуваалцжээ.

Хуваалцах