Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Сербийн баг “D” хэсгийн 2-р гарлаа

Сербийн шигшээ баг энэ өдөр Бельгийн багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийж, 74:54-ийн харьцаатай хожсоноор хэсгийн 2-р байраа хадгаллаа.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сербийн баг “D” хэсгийн 2-р гарлаа
Сербийн баг “D” хэсгийн 2-р гарлаа. Зураг: МҮОНРТ

“D” хэсгийн 2-р байрт бичигдэж байгаа өнгөрсөн зуны олимпийн наадмын мөнгөн медальт, Европ тивийн 3, дэлхийн 2 удаагийн аварга Сербийн шигшээ баг энэ өдөр Бельгийн багтай хэсгийн сүүлийн тоглолтоо хийж, 74:54-ийн харьцаатай хожсоноор хэсгийн 2-р байраа хадгалж, тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх шилдэг 16 багийн нэгээр тодорсон байна. Сербийн багаас энэ өдөр Богдан Богданович шилдэг нь байж 15 оноо аван, 8 ашигтай дамжуулалт өгсөн байна. Мөн сэлгээнээс гаран тоглосон Бобан Марьянович 22 оноо аван багаа хожил авах нэн чухал үүрэг гүйцэтгэжээ. Сербийн шигшээ баг ийнхүү 5 тоглолтоос 4 хожсон амжилтаараа “D” хэсгийн 2-р байраар дараагийн шатанд шалгарсанаар “С” хэсгийн 3-р гарсан Монтенегрогийн шигшээ багтай шөвгийн 16-д өрсөлдөхөөр болж байна.

Хуваалцах