Сербийн баг хагас шигшээд өрсөлдөнө
Серби болон Италийн шигшээ багууд Сагсан бөмбөгийн 2017 оны ЕАШТ-ий хагас шигшээ шатанд шалгаран өрсөлдсөн юм.
Мэдээллийн алба

Сагсан бөмбөгийн 2017 оны ЕАШТ энэ жил Финлянд, Израйль, Румын, Турк улсуудад зохиогдож байна. ОУСБХ-ноос 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг Европын аваргын тэмцээний шөвгийн 8-н шатны сүүлийн 2 тоглолт өнөөдөр болж, хагас шигшээ шатанд өрсөлдөх шилдэг 4 баг бүрэн тодорлоо. Энэ удаад Серби болон Италийн шигшээ багууд хагас шигшээ шатанд шалгаран өрсөлдсөн юм.
Богдан Богданович тэргүүтэй өнгөрсөн зуны Риогийн олимпийн наадмын мөнгөн медальт, Европ тивийн 3 удаагийн аварга Сербийн шигшээ багийн хувьд энэ жилийн тэмцээндээ “D” хэсгийг тэргүүлэн гарч, хасагдах шатанд Унгарын багийг хожоод байсан бол тэдний өрсөлдөгч Италийн шигшээ баг хэсэгтээ 3 хожиж, "В" хэсгийн 3-р байраар хасагдах шатанд шалгарч, Финляндын багийг шөвгийн 16-н тоглолтдоо буулган аваад байсан юм.
Италийн багаас энэ өдөр Марко Белинелли 18 оноо, Луйжи Датоме 15 оноо авсан бол бусад 9 тоглогч нь нийтдээ 34 оноо авсан нь энэ өдөр баг нь хожигдох гол шалтгаан боллоо. Тэгвэл Сербийн шигшээ багийн шилдэг холбон тоглогч Богдан Богданович 22 оноо, 6 самбар, 4 оновчтой дамжуулалт өгч бүх тамирчдыг тэргүүлсэн бол Владимир Лучич, Милан Мачван нар тус тус 10-с дээш оноо авчээ. Улмаар тоглолтын үндсэн цаг 83:67-ын харьцаатай Сербийн шигшээ багийн давамгайллаар өндөрлөж, Италийн баг энэ жилийн Европын аваргаас хасагдсан бол Сербийн баг хагас шигшээд өрсөлдөх 4 багийн нэгээр тодорч байна.


















