Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэрэмжлүүлэг: Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ

Тиймээс нийт ард иргэд, малчид, орон нутагт зорчиж байгаа иргэд анхааралтай байхыг цаг уурчид санууллаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэрэмжлүүлэг: Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ
Сэрэмжлүүлэг: Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ. Зураг: МҮОНРТ

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээ ирүүллээ. Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрч, их хэмжээний цас орно. Энэ үеэр салхины хүч зарим газар 15-18 метр секунд хүрэх магадлалтай байгаа юм байна. Баруун Сибирээс чиглэсэн бага даралтын нөлөө маргаашнаас манай орныг дайрч зүүн тийшээ шилжиж гарна. Ингэснээр ихэнх нутгаар хүйтэрч цас орно. Цаг агаарын таагүй байдал нутгийн төв, зүүн хэсэгт илүү байгааг цаг уурчид мэдээллээ.

Маргааш баруун аймгуудын нутгаар, нөгөөдөр төв, энэ сарын 26-нд нутгийн зүүн хэсэгт тэнгэр муудахаар байна. Тиймээс нийт ард иргэд, малчид, орон нутагт зорчиж байгаа иргэд анхааралтай байхыг цаг уурчид санууллаа.

Хуваалцах