Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Серенаг эршүүд гэх яриа дахин дэгджээ

“Дэлхийн тэргүүн теннисчин бүсгүйчүүдийн бодол гоо сайхны тухай ойлголтоос зөрж байна” гэсэн гарчигтай нийтлэл The New York Times сонинд гарсан нь олон хүний үзэл бодлыг мөргөлдүүлээд байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Серенаг эршүүд гэх яриа дахин дэгджээ
Серенаг эршүүд гэх яриа дахин дэгджээ. Зураг: МҮОНРТ

“Дэлхийн тэргүүн теннисчин бүсгүйчүүдийн бодол гоо сайхны тухай ойлголтоос зөрж байна” гэсэн гарчигтай нийтлэл The New York Times сонинд гарсан нь олон хүний үзэл бодлыг мөргөлдүүлээд байна. Тус материал Уимблдоны финалд Серена Уильямс тоглохтой зэрэгцэн гарсан бөгөөд 33 настай алдарт тамирчинг эмэгтэй гэхээсээ эрэгтэй гэмээр харагддаг тухай дурссан байна.

Энэхүү нийтлэлийг теннисний ертөнцийнхөн эрс эсэргүүцэж, хариуг нь өгсөөр байна. “Их дуулга”-ын 18 удаагийн аварга, алдарт теннисчин Мартина Навратилова энэ талаар “Та бүхэн намайг уучилна биз дээ. Гэхдээ ямар азгүй, бүтэлгүй юмнууд нь Серенагийн бие галбирыг шүүмжлээд байна вэ! Серена бол гялалзсан тамирчин, гайхалтай теннисчин. Ингээд л гүйцээ” гэжээ.

Хуваалцах