"Сэтгэл догдлуулсан орой"-г Б.Ангирмаа бий болгоно
Энэ удаагийн тоглолтын сюрприз буюу онцлог түүний үүсгэн байгуулсан “Kiwi” хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, ая дуугаар өргөх юм байна.
Мэдээллийн алба

Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаа "Сэтгэл догдлуулсан орой" тоглолтоороо энэ сарын 28, 29-нд “Corporate Concert Hall”-д сонсогч, фэнүүддээ бэлэг барих гэж байна.
Урлагийнхан дундаа ая зохиогч, продюсер, хөгжмийн зохиолч, фэнүүддээ төмөр хатагтай гэж үнэлэгддэг Б.Ангирмаа болон түүний охидтой нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж, сэтгэлд хоногшсон дуунуудаа үзэгч, фэнүүдтэйгээ хамтран дуулах аж.
Энэ удаагийн тоглолтын сюрприз буюу онцлог түүний үүсгэн байгуулсан “Kiwi” хамтлагийн анхны гишүүдээс эхлээд бүрэн бүрэлдэхүүнээрээ нэг дор цуглаж, ая дуугаар өргөх юм байна.
Түүнээс гадна тоглолтод зууны манлай страдын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, поп дива С.Наран, Ж.Алтанцэцэг, Сэрчмаа, Х.Оюунбилэг, Ардын жүжигчин А.Долгор Инээмсэглэл хамтлаг, Киви хамтлаг, Альтернатив Отгоо, Д.Отгонжаргал, хийлч Дээгий, дуучин Наагий болон бусад хамтлаг дуучид оролцох юм байна. Б.Ангирмаатай, поп диватай, “Kiwi”-тэй сэтгэл догдлуулсан оройг үзэгч, фэнүүд нь догдлол дүүрэн хүлээж байна.


















