Сэцэн ханы ордон музейн нээлт боллоо
Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Хэнтий аймагт "Сэцэн ханы ордон музей"-н нээлт боллоо.
Мэдээллийн алба

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Хэнтий аймагт "Сэцэн ханы ордон музей"-н нээлт боллоо.
Тус музей нь Сэцэн хан аймгийн түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор байгуулагдсан бөгөөд нутгийн иргэд болон жуулчдад үнэтэй мэдээлэл, соёлын мэдлэг олгох шинэ төв болох юм.
Музей нь сард нэг удаа 24:00 цаг хүртэл ажиллаж, иргэдэд нээлттэй үйлчилнэ гэж Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.




















