Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ш.Даваадорж дахин дэлхийн хэмжээний амжилт үзүүлэв

Мөн 2017-2018 оны цувралд долдугаар байранд орж дэлхийн өвлийн хүйтэн усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдсэн, дэлхийд данстай Монгол улсын тамирчин гэдгээ харуулаад буй юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ш.Даваадорж дахин дэлхийн хэмжээний амжилт үзүүлэв
Ш.Даваадорж дахин дэлхийн хэмжээний амжилт үзүүлэв. Зураг: МҮОНРТ

Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос БНХАУ-ын Таерзиун, Жинан хотод зохион байгуулсан дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын их наадам Ш.Даваадорж нь гурван алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээн энэ сарын 6-15-нд болсон бөгөөд 26 орны 1200 тамирчин оролцсон байна. Ш.Даваадорж нь “Дэлхийн цом”-ын аваргын тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр 2016-2017 оны цуврал тэмцээний чансаагаар дэлхийд дөрөв.

Мөн 2017-2018 оны цувралд долдугаар байранд орж дэлхийн өвлийн хүйтэн усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигдсэн, дэлхийд данстай Монгол улсын тамирчин гэдгээ харуулаад буй юм.

Хуваалцах