Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ш.Дулмаа Ардын уран зохиолч цол хүртэнэ

XYII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жил ирж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр олон салбараас төрийн одон, медальтан төрж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ш.Дулмаа Ардын уран зохиолч цол хүртэнэ
Ш.Дулмаа Ардын уран зохиолч цол хүртэнэ. Зураг: МҮОНРТ

XYII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жил ирж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр олон салбараас төрийн одон, медальтан төрж байна. Тухайлбал, Монголын яруу найргийн салбараас МЗЭ-ийн шагналт, СГЗ Ш.Дулмаа Монгол Улсын Ардын уран зохиолч цолоор, СТА, жүжигчин С.Лхагвасүрэн Монгол Улсын Гавъяат жүжигчин цолоор, Монголын Шинжлэх ухааны хялбаршуулсан баримтад кино бүтээгчдийн нийгэмлэгийн тэргүүн Г. Жамсран, “Монголжин” кино студийн захирал О.Машбат, Аялал жуулчлалын үндэсний төвийн захирал О.Цоодол нар “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор энгэрээ мялааж байна.

Мөн Соёл урлаг хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Г.Дамчаа, Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн О.Дашзэвэг, “Хөгсүү” чуулгын биелээч Т.Арслан нар “Алтан гадас” одонгоор, “Хөгсүү” чуулгын биелээч А.Чулуун, Д.Мягмарсүрэн, Ч.Хатанбаатар нар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнагдсан байна.

Түлхүүр үг:Ш.Дулмаа Ардын зохиолч цол хүртлээ
Хуваалцах