Ш.Энхийн-Од NBA-д нэрээ өгчээ
Ш.Энхийн-Од өнгөрсөн хавар АНУ-ын ахлах сургуулийг 2022 оны төгсөлтийн Дэлхийн шигшээд багтан АНУ-ын үе тэнгийнхнийхээ шигшээ багтай хийсэн тоглолтод оролцож, намраас нь Дэйтон их сургуулийн багийн хамгаалагч болж,улирлын турш амжилттай тоглон "Атлантик-10" конференцийн шинэ тоглогчдын бэлгэдлийн ши
Мэдээллийн алба

"Дэйтон флайерс" багийн тоглогч Шаравжамцын "Майк" Энхийн-Од энэ жилийн NBA draft буюу шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтад нэр нь орсон гэдгийг ESPN-ийн сэтгүүлч Jonathan Givony анх мэдээллэв. Тэрбээр цаашлаад Daytondailynews.com, Hoopshype.com, Fieldlevelmedia.com зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яригдаад эхэлжээ.
"NBA Draft-2023" нь ирэх зургаадугаар сарын 22-нд Нью Йоркийн Брүүклинд явагдах юм.
Ш.Энхийн-Од өнгөрсөн хавар АНУ-ын ахлах сургуулийг 2022 оны төгсөлтийн Дэлхийн шигшээд багтан АНУ-ын үе тэнгийнхнийхээ шигшээ багтай хийсэн тоглолтод оролцож, намраас нь Дэйтон их сургуулийн багийн хамгаалагч болж,улирлын турш амжилттай тоглон "Атлантик-10" конференцийн шинэ тоглогчдын бэлгэдлийн шигшээд нэрлэгдсэн билээ.
“ESPN”-ийн Жонатан Живонигийн мэдээлснээр “Майк Шаравжамц NBA-ийн драфтад нэрээ өгч бөгөөд ирэх улирал Дэйтоны их сургуульд суралцахгүй. Түүний хувьд өөр сургууль руу шилжих боломжтой боловч мэргэжлийн түвшинд сагсан бөмбөг тоглохоор шийдсэн бололтой. Майк “Rize Management”-ийн Скотт Николстой гэрээ байгуулсан” гэв.


















