Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ш.Эрхэс Роналдогийн тоглолтыг үзэв

Дэлхийн 200 гаруй орны хүүхдүүдтэй хамтдаа байх фестивалийн шалгаруулалтад “ДМЮ” багийн довтлогч Э.Даринчулуун, “Монголын тэмүүлэл” багийн хагас хамгаалагч Ш.Эрхэс нар оролцохоор болсон.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ш.Эрхэс Роналдогийн тоглолтыг үзэв
Ш.Эрхэс Роналдогийн тоглолтыг үзэв. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооноос ОХУ-д болох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд оролцох 12 насны хоёр хүүхдийг өнгөрөгч гуравдугаар сард шалгаруулсан билээ.

Дэлхийн 200 гаруй орны хүүхдүүдтэй хамтдаа байх фестивалийн шалгаруулалтад “ДМЮ” багийн довтлогч Э.Даринчулуун, “Монголын тэмүүлэл” багийн хагас хамгаалагч Ш.Эрхэс нар оролцохоор болсон.

Тэгвэл дээрх фестивальд сэтгүүлчийн хувиар оролцох Ш.Эрхэс өнгөрсөн ням гарагт Испанийн Мадрид хотын 'Сантьяго Бернабеу' цэнгэлдэх хүрээлэнд “Реал Мадрид”, “Атлетико Мадрид” багуудын тоглолтыг үзжээ.

Энэхүү тоглолт 1:1 онооны харьцаагаар өндөрлөсөн бөгөөд Ш.Эрхэсийн шүтэн биширдэг Криштина Роналдо, Антуан Гризманн нар гоол оруулсан юм. Европын хөлбөмбөгийн хамгийн том 10 цэнгэлдэхийн нэг болох “Сантьяго Бернабеу” Испани улсын нийслэл Мадрид хотод байдаг. Энэ цэнгэлдэх анх 1947 онд ашиглалтад орсон бөгөөд “Реал Мадрид” клубын цэнгэлдэх хүрээлэн юм.

“Сантьяго Бернабеу”-т 1982 оны ДАШТ, 1964 оны Европын аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд явагдаж байснаараа алдартай. Испанид болсон олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд оролцож, тусгай байр эзэлсэн Ш.Эрхэс тэмцээний дараа энэхүү тоглолтыг үзсэн байна.

Хуваалцах