Ш.Гүрбазар Монгол хүн болж мэндэлснээ тэмдэглэнэ
Тоглолт Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд 30 гаруй жил бичсэн дуунаасаа сорчлон үзэгчиддээ хүргэх юм байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар “Сайхан ч юм даа, Монгол хүн болж мэндлэх” нэртэй нийтийн дууны цэнгүүнээ энэ сарын 25-нд хийх гэж байна.
Тоглолт Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд 30 гаруй жил бичсэн дуунаасаа сорчлон үзэгчиддээ хүргэх юм байна.
Тэрбээр найман жилийн өмнө дууны уран бүтээлээр тоглолтоо хийж байсан учир одоо маш их догдолж буйгаа хэлсэн юм. Мөн монолог, шүлэг, өгүүлэхүйн урлаг ч хөврөх аж.
Ш.Гүрбазар тоглолтынхоо нэрийг тайлбарлахдаа “Сайхан ч юм даа Монгол хүн болж мэндлэх” гэхээр Монгол хүний зүрхэнд ойр буух болов уу гэж бодсон юм. Гэгээн сайхан хүмүүс тоглолтонд маань уригдана. Сайхан дуу дуулж, дуулуулах хувь оноосон эх орноороо бахархах, Монгол хүн гэдгээ мэдрэх сайхан шүү дээ гэв.
Түүнчлэн тэрбээр тоглолтоо нэгэн эмэгтэйтэй хамтарч хөтлөх юм байна.


















