Ш.Мөнгөнбаатар Улсын харцага цолын болзол хангалаа
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат,
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Улсын начин цолын болзол хангаад байгаа аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, Улсын харцага А.Цацабширыг өвдөг шороодуулж, Улсын харцага цолын болзол хангалаа.
Тэрээ өнөөдөр тавын даваанд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан М.Өсөхбаяраар тав давж, шинээр Улсын начин цолын болзол хангаад байгаа юм.


















