Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ш.Наранбат "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт оржээ

оюун ухааны спортын тамирчин Ш.Наранбат "Удивительные Люди" буюу "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлгийн даалгаврыг амжилттай биелүүлж, нэвтрүүлгийн баг хамт олон болон үзэгчдийг гайхшруулсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ш.Наранбат "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт оржээ
Ш.Наранбат "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт оржээ. Зураг: МҮОНРТ

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар болон түүний охин Х.Ивээл (4 настай), ой тогтоолтын спортын өсвөрийн дэлхийн аварга, дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам (17 настай) нар ОХУ-ын “Россия-1” сувгийн "Гайхамшигт хүмүүс" шоу нэвтрүүлэгт урилгаар оролцож, даалгавраа амжилттай биелүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэдний орсон дугаар энэ сард үзэгчдэд хүрнэ.

Түүнчлэн тус нэвтрүүлгийн уран бүтээлчдийн багийн зүгээс бага насны ангиллын 2019 оны улсын аварга, дэлхийн дөрвөн дээд амжилт эзэмшигч Ш.Наранбат(12 настай)-д урилга хүргүүлсэн билээ. Тэгвэл оюун ухааны спортын тамирчин Ш.Наранбат "Удивительные Люди" буюу "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлгийн даалгаврыг амжилттай биелүүлж, нэвтрүүлгийн баг хамт олон болон үзэгчдийг гайхшруулсан байна.

Эргэн сануулахад, "Гайхамшигт хүмүүс" шоунд өнгөрсөн жил Монголын оюун ухааны академийн ихэр тамирчин болох дэлхийн аварга эгч, дүү Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцсон. Тэд 1200 сарнайг таван минутад тогтоож, дээрх нэвтрүүлгийн зочид болон үзэгчдийг гайхшруулсан билээ.

Хуваалцах