Ш.Отгонбилэг агсны нэрэмжит “Олимпийн одод” тэмцээн болж байна
Тэмцээнийг Орхон аймгийн засаг даргын тамгын газар, Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” спорт хороо, Монгол 21 сангаас хамтран зохион явуулж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхйилөгч, Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, Улсын их хурлын гишүүн асан Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр, залуучуудын “Олимпийн одод” тэмцээн 15 дахь жилдээ Орхон аймагт зохиогдож байна.
Энэхүү тэмцээн 2018 онд Бразил Улсад болох хүүхдийн олимдийн наадмын өмнө зохиогдож буйгаараа онцлог юм. Энэ их өргөн цар хүрээнд 35 багийн 550 гаруй тамирчин, эрэгтэй эмэгтэй, охид хөвгүүд, өсвөрийн гэсэн төрлөөр зохиогдож буй.
Жил бүр уламжлал болгон зохиогдож ирсэн тус тэмцээнд Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн О.Содбилэг тэргүүтэй түүний ар гэрийнхэн, Орхон аймгийн удирдлагууд хүрэлцэн ирсэн байв. Мөн түүний гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.
Тэмцээнийг Орхон аймгийн засаг даргын тамгын газар, Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” спорт хороо, Монгол 21 сангаас хамтран зохион явуулж байна.
Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Цэрэнхүү, ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч А.Батмөнх, Л.Нямчулуун, Г.Амархүү, Ж.Лхагвасүрэн, Ц.Баярсайхан, С.Ганзориг, А.Дарханбаатар нар ажиллаж байна.


















