Ш.Түмэнцэцэг алтан медальд хүрсэнгүй
Хагас шигшээд Тайванийн бөх Чен Венлинг 45-хан секундэд цэвэр ялж, алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинд ялагдал хүлээв.
Мэдээллийн алба

18 дахь удаагийн Азийн наадмын Монголын багийн долоо дахь медалийн болзлыг ОУХМ Ш.Түмэнцэцэг хангаж, мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан тэрбээр Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай, “Хилчин” спорт хорооны тамирчин юм.
Хагас шигшээд Тайванийн бөх Чен Венлинг 45-хан секундэд цэвэр ялж, алтан медалийн төлөө БНХАУ-ын тамирчинд ялагдал хүлээв.
Манай улсын тамирчин энэ жил Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн билээ.


















