Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ш.Түмэнцэцэг алтан медалийн төлөө барилдана

Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдаж буй Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай, “Хилчин” спорт хорооны тамирчин тэрбээр хагас шигшээд Тайванийн бөх Чен Венлинг 45-хан секундэд цэвэр яллаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ш.Түмэнцэцэг алтан медалийн төлөө барилдана
Ш.Түмэнцэцэг алтан медалийн төлөө барилдана. Зураг: МҮОНРТ

18 дахь удаагийн Азийн наадмын Монголын багийн долоо дахь медалийн болзлыг ОУХМ Ш.Түмэнцэцэг хангалаа.

Эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдаж буй Азийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальтай, “Хилчин” спорт хорооны тамирчин тэрбээр хагас шигшээд Тайванийн бөх Чен Венлинг 45-хан секундэд цэвэр яллаа.

Ингэснээр Ш.Түмэнцэцэг мөнгөн медаль өвөртөлж, аваргын төлөө барилдахаар болов. Тэрбээр энэ жил Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм.

Хуваалцах