Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ш.Түвдэндоржийг байнгын хороо дэмжлээ

Уг асуудлыг байнгын хороо дэмжсэн тул ирэх пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ш.Түвдэндоржийг байнгын хороо дэмжлээ
Ш.Түвдэндоржийг байнгын хороо дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “давхар дээл”-ээ тайлахын тулд өөрийн хүсэлтээр сайдын албанаас огцорсон. Түүнийг сайдын ажлаа өгснөөс хойш ҮХАА-н сайдын ажлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг давхар хариуцаж байгаа юм.

Ачаалал ихтэй хоёр яамыг нэг сайд давхар хариуцаж ажиллаж болохгүй гэж яаравчилж Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдан ҮХАА-н сайдаар ажиллах хүнийг сонгосон нь одоогийн Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж юм.

Намын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжсэн. Үүний дагуу өнөөдөр Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хамтран хуралдаж Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанд 22 гишүүн оролцсоноос 19 гишүүн нь ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийг томилохыг дэмжлээ.

Уг асуудлыг байнгын хороо дэмжсэн тул ирэх пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Хуваалцах