Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шагайн харваан тэргүүн байрт Ч.Буянжаргал ахлагчтай "Алтанговь транс" баг шалгарлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний Их Баяр наадмын шагайн харвааны шилдгүүдэд шагнал гардуулж байна. Энэ жилийн наадамд нийт 800 гаруй харваач оролцсон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шагайн харваан тэргүүн байрт Ч.Буянжаргал ахлагчтай "Алтанговь транс" баг шалгарлаа
Шагайн харваан тэргүүн байрт Ч.Буянжаргал ахлагчтай "Алтанговь транс" баг шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний Их Баяр наадмын шагайн харвааны шилдгүүдэд шагнал гардуулж байна. Энэ жилийн наадамд нийт 800 гаруй харваач оролцсон юм.

Тэргүүн байрт Монгол Улсын хошой мэргэн Чойжилийн Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймгийн "Алтанговь транс" баг, Дэд байрт Монгол Улсын мэргэн Цогбадрахын Отгонбаяр ахлагчтай Дундговь аймгийн "Дэлгэрэх бүрд" баг,

Гуравдугаар байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Сундуйсүрэнгийн Ямааранз ахлагчтай Архангай аймгийн "АПУ Алдар" спорт хорооны баг шалгарч шагналаа гардан авлаа.

-Өсвөрийн шагайчдын Тэргүүн байрт Эрдэнэбаатар ахлагчтай Дорноговь аймгийн Хул шанд ХХК-ийн баг,

-Дэд байрт Чингүүнболд ахлагчтай Өмнөговь аймгийн Алтанговь транс баг,

-Гуравдугаарт Энхбат ахлагчтай Өвөрхангай аймгийн Өв Алтай Аргай Шонхор баг тус тус шалгарлаа.

Хуваалцах