Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шагайн харвааны аварга багийг тодруулна

Монголын биет бус өв болсон шагайн харвааг өргөн дэлгэр сурталчлах, 2019 оны шилдгийн шилдэг баг болон харваачийг тодруулах шагайн харваан тэмцээн энэ сарын 12-13-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шагайн харвааны аварга багийг тодруулна
Шагайн харвааны аварга багийг тодруулна. Зураг: МҮОНРТ

Монголын биет бус өв болсон шагайн харвааг өргөн дэлгэр сурталчлах, 2019 оны шилдгийн шилдэг баг болон харваачийг тодруулах шагайн харваан тэмцээн энэ сарын 12-13-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

Монголын шагайн харвааны холбооноос зохион байгуулж буй зөвхөн багийн харваагаар өрсөлдөх эл тэмцээний бүртгэл энэ сарын 9-нд дуусах бөгөөд эхний шатны хэсгийн сугалааг энэ сарын 10-нд 17:30 цагт МҮОНРТ-ийн “MNB спорт” сувгаар шууд дамжуулах юм байна.

Сонирхуулахад, Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд тэргүүлсэн баг тав, дэд байр гурав, гуравдугаар байрт шалгарсан баг хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал, медаль авах аж. Харин ахмадын төрлийн тэргүүн байрыг нэг сая төгрөгөөр шагнах аж.

Хуваалцах