Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Шальке-04” 4-р байрт дэвшлээ

Германы Гельзенкирхен хотын алдарт “Шальке-04” клуб энэ тойрогт лигийн хүтэй өрсөлдөгч “Вердер Бремен”-ий талбайд зочиллоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шальке-04” 4-р байрт дэвшлээ
“Шальке-04” 4-р байрт дэвшлээ. Зураг: МҮОНРТ

Германы Гельзенкирхен хотын алдарт “Шальке-04” клуб энэ тойрогт лигийн хүтэй өрсөлдөгч “Вердер Бремен”-ий талбайд зочилж, багууд улирлын 4 дэх тоглолтоо хийлээ. Энэ тоглолтын эхний гоолыг талбайн эздээс Сенегал хамгаалагч Ламин Сане 20 дахь минутад оруулж, тооны харьцааг нээсэн. Гэсэн хэдий ч энэ гоол орсоноос хоёрхон минутын дараа “Вердер Бремен”-ий хамгаалагч Милош Велькович өөрийн хаалгандаа гоол оруулсанаар тооны харьцаа 1:1 болон тэнцжээ.

Улмаар тоглолтын 2-р үеийн төгсгөлд Итали хагас хамгаалагч Даниэль Калижуригийн дамжуулалтаар Германы шигшээ багийн 22 настай залуу тамирчин Леон Горетцка хожлыг гоолыг оруулж, багтаа бүтэн 3 оноог нь авчирсан байна. Ийнхүү “Шальке” клуб эхний 4 тоглолтынхоо 3-т нь хожиж улирлыг маш сайн эхлүүллээ. Тэд одоогоор хүснэгтийн 4-р байрт эрэмбэлэгдэж байна.

Хуваалцах