Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Шар хантаазнууд”-ын хямралд гадны нөлөө байсан тухай мэдэгдлээ

Франц даяар үргэлжилж байгаа “шар хантаазнууд”-ын эсэргүүцэл шатлан өргөжихөд зөвхөн дотоодын төдийгүй гадны нөлөө байсан, одоо ч байгаа гэж Францын дотоодын аюулгүй байдлын ерөнхий газрын тэргүүн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Шар хантаазнууд”-ын хямралд гадны нөлөө байсан тухай мэдэгдлээ
“Шар хантаазнууд”-ын хямралд гадны нөлөө байсан тухай мэдэгдлээ. Зураг: МҮОНРТ

Франц даяар үргэлжилж байгаа “шар хантаазнууд”-ын эсэргүүцэл шатлан өргөжихөд зөвхөн дотоодын төдийгүй гадны нөлөө байсан, одоо ч байгаа гэж Францын дотоодын аюулгүй байдлын ерөнхий газрын тэргүүн НиколяЛернер мэдэгдлээ. “Францад өрнөж байгаа эсэргүүцлийг цаашид үргэлжлүүлэх сонирхол зөвхөн дотоодод гэлтгүй мөн гадаадад байгааг үгүйсгэх аргагүй, эсэргүүцлийг үргэлжлүүлснээр Францын засгийн газар болон төрийн тэргүүнийг хүнд байдал оруулах зорилго энд явж байна, ийм маягийн оролцоо байж боломгүй” гэж НиколяЛернер хэллээ.

Тусгай албаны дарга “шар хантаазнууд”-ын эсэргүүцлийн талаар хэлэхдээ: хэт барууны чиг баримжаатай бүлгүүд жагсагчдад нөлөөлж байгааг тэмдэглэж, Бордо, Тулуз, Нант, Кан хотыг жишээ болгосон байна. “Хэт барууны бүлгүүд хэзээ ч энэ эсэргүүцлийг тэргүүлж чадахгүй, хэдийгээр тэд энэ “шар хантаазнууд”-ын эсэргүүцлийг засгийн газрын эсрэг, улс орны бэлэг тэмдгийн эсрэг хөдөлгөөн болгохыг хүсэж байгаа ч тэд чадахгүй” гэж ноён Лернер цохон тэмдэглэлээ. Францын тусгай албаны дарга, яг ямар орны зүгээс жагсаал цуглаанд нөлөөлөх оролдлого явагдаж байгааг тодруулалгүй өнгөрчээ.

Хуваалцах