Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Шаркс" дараалан 5 тоглолтод хожлоо

“Шаркс”-ын залуус энэ улирал эхлээд 48 тоглолтод оролцож 30-д нь хожсон амжилтаар 62 оноотой өрнөд бүсийн 4-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Шаркс" дараалан 5 тоглолтод хожлоо
"Шаркс" дараалан 5 тоглолтод хожлоо. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр хойд америкийн мөсөн талбайд болсон нйит 6 тоглолтоос дараагийн онцлох тоглолтын тоймыг одоо та бүхэнд хүргэж байна. “Колорадо Эвеланш” энэ өдөр лигийн өнгөрсөн улирлын дэд аварга “Сан-Хосе Шаркс”-ыг хүлээн авсан юм. Тоглолтын эхний гоолыг Канадын шигшээ багийн хамгаалагч, “Аварга загасууд”-ын лидер Брент Бернс хаалганд оруулж тооны харьцааг нээсэн. 31 настай лигийн шилдэг хамгаалагч Брент Бернс энэ улирлын 48 тоглолтод бүгдэд нь талбайд гарч 20 гоол оруулан 30 гоолын дамжуулалт өгөд байгаа буюу 50 оноог аваад байгаа юм. Улмаар тэр 3 үеийн 60 минутын турш өрсөлдөгчөө давамгайлж, 5:2-ын харьцаатай хожсон. “Аварга загасууд”-аас үлдсэн 4 гоолыг канад довтлогч Патрик Марло оруулсан. Өнөөдрийн тоглолтын гол баатар байсан тэрээр энэ улирал эхэлсэнээс хойш 16 гоолыг оруулаад байна. “Шаркс”-ын залуус энэ улирал эхлээд 48 тоглолтод оролцож 30-д нь хожсон амжилтаар 62 оноотой өрнөд бүсийн 4-р байрт улирлыг үргэлжлүүлж байна.

Хуваалцах