Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Шарын шашинт улс орнууд энэ өдрийг тэмдэглэж байна

Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын 25. Энэ өдөр шарын шашныг үндэслэгч Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан хэмээн бурхны номонд заасан байдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Шарын шашинт улс орнууд энэ өдрийг тэмдэглэж байна
Шарын шашинт улс орнууд энэ өдрийг тэмдэглэж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын 25. Энэ өдөр шарын шашныг үндэслэгч Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халж, үүл далдалсан хэмээн бурхны номонд заасан байдаг. Тиймээс монголчууд эрт дээр үеэс энэ өдрийг тэмдэглэж, зул өргөж, буян үйлдвээс хийсэн буян нь хэд дахин арвиждаг хэмээн үзэж ирсэн.

Монголын ард түмэн зулын 25-ны өдрийг ахуй амьдралтай холбон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Тухайлбал, их дүйчэн өдрөөс өмнө монголчууд өвлийн идшээ бэлдэж дуусаад олон амьтны амь тасласан нүглээ зулын 25-нд наманчилж, амь хороосон малынхаа төрлийг дээшлүүлэх буянд шамдан зул өргөж, хурал ном даган баясдаг байжээ.

Богд Зонхова 1419 онд жанч халсан. Тэр үеэс эхлэн Зулын 25-ныг буддын шарын шашинтай улс орнууд тэмдэглэж ирсэн. “Энэ өдөр Богд Зонховагийн магтаалын тарни ‘’Мигзэм’’-ийг олон дахин уншваас сүсэгтэн олны буян арвижна” хэмээн бурхны номонд заажээ.

Хуваалцах