Шатахуун түгээх станцуудад улсын баталгаажуулалт хийж дууслаа
Стандартчилал, хэмжил зүйн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх станцуудад жилд хоёр удаа баталгаажуулалт хийдэг.
Мэдээллийн алба

Стандартчилал, хэмжил зүйн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа нефть болон шингэрүүлсэн шатдаг хий түгээх станцуудад жилд хоёр удаа баталгаажуулалт хийдэг. Улсын ээлжит баталгаажуулалтын 2016 оны эхний хагас жилийн ажил хийгдэж дууссан байна.
Ээлжит баталгаажуулалтад нефть импортлодог нийт 16 компанийн 268 станц хамрагджээ. 2016 онд шинээр шингэрүүлсэн шатдаг хийн авто машин хийгээр цэнэглэх станцыг "Гор газ" ХХК-4, "Дашваанжил" ХХК-3, "Тэспетролиум" ХХК-4 "Синчи- Ойл" ХХК-1-ийг тус тус нэгийг байгуулсан байна.


















