Шатахууны нийлүүлэлт тогтворжиж, нөөц хэвийн түвшинд очжээ
ОХУ болон БНХАУ-аас ирж байгаа АИ-92 шатахууныг эхний ээлжинд Улаанбаатар хот болоод бусад суурин газруудад цаг алдалгүйгээр хүргэж байгааг шатахуун импортлогчид ярилаа.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: ОХУ болон БНХАУ-аас ирж байгаа АИ-92 шатахууныг эхний ээлжинд Улаанбаатар хот болоод бусад суурин газруудад цаг алдалгүйгээр хүргэж байгааг шатахуун импортлогчид ярилаа. Цаашдаа нийлүүлэлт доголдохгүй, харин үнэд зах зээлийн зарчмаар өөрчлөлт орох хэлэлцээр хийгдэж байгаа юм байна. Гэхдээ энэ хэлэлцээний үр дүнд хэрэв дэлхийн зах зээлд шатахууны үнэ буух юм бол дагаад хямдардаг жишиг тогтох юм байна.


















